Zamdaa — Нууцлалын бодлого
Сүүлд шинэчилсэн: 2026-11-07
Бид ямар мэдээлэл цуглуулдаг вэ
- Бүртгэлийн мэдээлэл: Apple эсвэл Google-ээр нэвтрэх үед таны нэр, имэйл хаяг.
- Худалдан авалтын мэдээлэл: захиалсан eSIM багц, огноо, дүн, төлбөрийн статус.
- Хэрэглээний статистик: апп болон вэбийн аль хуудсыг үзсэн, худалдан авалтын аль шатанд хүрсэн зэрэг нэргүй статистик (Google Analytics for Firebase) — үйлчилгээгээ сайжруулах зорилгоор.
- eSIM-ний техникийн мэдээлэл: ICCID, идэвхжилтийн код, дата хэрэглээ — үйлчилгээг үзүүлэхэд шаардлагатай хэмжээнд.
Мэдээллийг хэрхэн ашигладаг вэ
Таны мэдээллийг зөвхөн eSIM худалдан авалт, идэвхжилт, дата үлдэгдэл харуулах, тусламж үзүүлэх зорилгоор ашиглана. Бид таны мэдээллийг гуравдагч этгээдэд зарж, түгээдэггүй. Захиалгыг гүйцэтгэхэд шаардлагатай хамгийн бага хэмжээний мэдээлэл л төлбөрийн болон холбооны үйлчилгээ үзүүлэгч түншүүдэд аюулгүй сувгаар дамжина; картын/банкны мэдээлэл бидэнд хадгалагддаггүй.
Мэдээлэл хадгалалт ба устгал
Мэдээлэл найдвартай үүлэн серверт хадгалагдана. Бүртгэлээ болон холбогдох мэдээллээ устгуулахыг хүсвэл доорх хаягаар хандана уу — бид 30 хоногийн дотор устгана.
Холбоо барих
Имэйл: support@zamdaa.app